Өглөө өлөн дээрээ кофе уух нь таны биед ийм сөрөг нөлөө үзүүлдэг.

Невада-Реногийн их сургуулийн хэсэг судлаачид кофег өлөн элэг дээрээ уухад ямар нөлөө үзүүлэхийг судлаж ээ. Өглөөд бидний түлшээр хангадаг аяга кофе нь таны өдрийг эхлүүлэх хамгийн сайн арга биш байж болох юм.

1. Та илүү нойрмог болж магадгүй юм.

© Unsplash.com© Depositphotos.com© Shutterstock.com

Кофе бол олон хүний өглөөг эрч хүчээр сэрээдэг ундаа боловч орноосоо босоод л уух нь эсрэг нөлөөтэй байж магадгүй юм. Кофеин нь стрессийн дааврын түвшинг хоёр дахин нэмэгдүүлж, нойргүйдэлд хүргэж, улмаар ядаргаа үүсгэдэг. Хэрэв та өдөржингөө элсэн чихэртэй капучиног аяга аягаар уувал богино хугацааны дараа дахин нойрмоглох болно. Энэ нь бидний бие инсулиныг элсэн чихрийг нөхөж, цусан дахь глюкозын түвшинг бууруулж улмаар эрч хүч, айдас түгшүүр үүсгэдэгтэй холбоотой юм.

Таны бие зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоо алдаж магадгүй юм.

© Depositphotos.com

Өглөө эрт кофе тогтмол хэмжээтэй хэрэглэх нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг алдахад хүргэдэг. Энэ нь бидний мэдрэлийн системд амин чухал ач холбогдолтой төмөр, магни, В бүлгийн витаминыг шингээх чадварыг зогсоож болзошгүй юм. Хэт их кофейн нь таны яснаас кальцийг уусган ясыг сийрэг болгодог.

Энэ нь таны гэдсийг хямрааж болзошгүй.

© Unsplash.com, © Shutterstock.com

Таны хайртай ундаа өглөө сэрэхэд тань туслах боловч ариун цэврийн өрөөг ойр ойрхон ашиглах хүсэл төрж магадгүй юм. Үнэн хэрэгтээ зарим эмч мэргэжилтнүүд кофе уухыг зарим шалгалтанд бэлдэх арга гэж зөвлөдөг. Кофе нь бидний мэдрэлийн системийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь эргээд бүдүүн гэдсэнд нөлөөлж, суулгалт үүсгэж болзошгүй юм. Олон хүмүүс өглөөний кофе дээрээ сүү, тос нэмэхэд дуртай байдаг бөгөөд бидний ихэнх нь лактозыг шингээхэд хүндрэлтэй байдаг тул ходоодонд таагүй мэдрэмж төрүүлдэг.

Жин нэмэхэд хүргэж болзошгүй юм.

© Unsplash.com© Unsplash.com

Хар кофе нь өөхийг шатаахад тусалдаг ч эрүүл унтах хэв маягийг алдагдуулдаг. Хэрэв та хангалттай унтаж амрахгүй бол өлсөж, чихэрлэг зууш илүү их хүсэх болно. Алдартай амтат холимог гэх мэт олон кофены ундаа нь элсэн чихэр, илчлэгээр дүүрсэн тул жин нэмэхэд хүргэж болзошгүй юм.

Таны арьсыг хатааж болно

© Shutterstock.com, © Shutterstock.com

Кофе нь ариун цэврийн өрөөг байнга ашиглахад хүргэдэг тул таны биеийг усгүйжүүлдэг. Шингэн алдах үед хорт бодис нь арьсаар дамжин биеэс гадагшилдаг. Энэ нь эргээд арьсыг хуурайшуулж, эрт үрчлээ гэх мэт янз бүрийн асуудалд илүү өртөмтгий болгодог.

Мөн кофе нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Таны өглөөний аяга кофе нь эсийн цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад хүндрэл учруулж улмаар янз бүрийн өвчинд хүргэж болзошгүй юм. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь илүүдэл жинг нэмэгдүүлж, улмаар арьсны халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Өглөө өлөн дээрээ кофе хэрэглэх нь таны биед ямар нөлөө үзүүлж байна. Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *