Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “КОВИД-19”-ийн халдвар авсан байж болзошгүй байна.

Сүүлийн үед төрийн томчууд ээлж дарааллан халдвар авч байна. Үүнд:

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан коронавирусын халдвар авчээ. Түүний шинжилгээний хариу дөнгөж сая гарсан байна. Тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор ирж байсан бөгөөд хариугаа аваад гэр рүүгээ буцсан байна.

Дашрамд мэдээлэхэд, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан намын байгуулалтын хороо, цахим бодлогын хорооны удирдлагуудыг томилох асуудлаар хуралдаж байгаа юм байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тул эмнэлэгт хэвтжээ. Тэрээр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 20-нд хийлгэсэн байна.

Сайд Б.Жавхлан “Эмч нар хэвт гэсэн тул өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ, Эмчлүүлэхийн зэрэгцээ эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг мэдэрье гэж бодлоо. Миний хувьд одоогийн байдлаар хөнгөн, амт үнэр мэдэрч, биеийн халуун хэвийн байна. 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил цахимаар саадгүй явж байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Манай улс вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.

Мөн /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.

Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан КОВИД-19-ийн халдвар авсан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь баталгаажууллаа.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан учир КОВИД-19-ийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа. Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа” гэв.

Монгол төрийн тэргүүд ээлжлэн халдвар авсаар байна. Сүүлийн үед Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн өмнө гарч ирж ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл өгөхгүй байгаа юм. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш сураг ажиггүй байгаад Монголчууд түүнийг КОВИД-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна.

Учир нь түүнтэй маш ойр ажилдаг гурван сайд халдвар аваад байгаа билээ хэмээн иргэд ярьж байгаа ч Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ замын үүдийн боомтод өөрийн биеэр ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *