Тэсо корпорациас Увс аймгийн 19 сумын эмнэлэгүүдэд түргэн тусламжийн автомашин олголоо.

Цар тахлын хүнд үеийг туулж буй энэ цагт хүн бүрт хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дэм болох зорилгоор УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Тэсо корпорациас Увс аймгийн 19 сумын эмнэлэгүүдэд түргэн тусламжийн автомашин олголоо.

Яг одоо автомашины цуваа Улаангомд орж ирж байна.

Аймгийн ЗӨНҮС төвийнхэн машин нэг бүрийг ариутгаж, жолоодож ирсэн жолооч нарыг Улаангом руу нэвтрүүлэхгүйгээр нэгдсэн зохион байгуулалтаар буцааж, ариутгасан машиныг орон нутгийн жолооч нар хүлээн авах ажлыг яг одоо зохион байгуулж байна.

Маргааш буюу 2021.07.02-ны 09:00 цагт сумын эмнэлэгүүдэд хүлээлгэн өгөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *