УОК-ын даргаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг тавих санал гаргаж байна. Та дэмжих үү?

Дархан-Уул аймаг Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ болсон.

Шилдэг аймгийн шагналаа өчигдөр Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар гардан авсан бол өнөөдрийн /2021.07.01/ хуралдсан.

Aймгийн Онцгой комиссын хурлын үеэр Шилдэг аймгийн шагнал болох 20 сая төгрөгийг Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжихэд зарцуулах шийдвэрийг гаргалаа.

Дархан уул аймгийн засаг даргын үг үйлдэл шийдвэр бүр нь зөв байна хэмээн олон иргэд үзэж байна.

Мөн тус аймгийн Онцгой комиссоос Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг xopиглосон талаар мэдээллээ.

Ийнхүү 100 мянган хүнтэй хотоо маш зөвөөр удирдаж байна гэж амтай бүхэн ярьж байна. Иргэд УОК-ын даргаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалыг тавъя хэмээн ярьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *