ҮАБЗ: Ипотекийн зээл болон бусад хэрэглээний зээлүүдийн эргэн төлөлтийг…

Сангийн яамнаас мэдээлэл хийсэн. Энэ үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хариулт өгөв.

Тэрээр “Коронавирусээс урьдчилан сэргийлэх, эдийн засагт үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлтүүдийн нэг ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 7-р сарын 1-н хүртэл хойшлуулсан байгаа. Яг одоо УИХ-аар энэ хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцэж байгаа.

Монголбанкны зүгээс хуулийг хэрхэн батлахтай нийцүүлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Монголбанк ипотекийн хөтөлбөрийг эргэн төлөгдсөн мөнгөө буцааж гаргах байдлаар санхүүжүүлдэг. Эргэн төлөлтийг хойшлуулаад байхаар орж ирэх төлбөр эрс буурч байгаа. Энэ хэмжээгээрээ ипотекийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа.

Нөгөө талдаа коронавирусийн цар тахлын үед орлого нь тасраад, хүндрэлтэй байгаа үед аль болох иргэдээ дэмжин хуультай нийцүүлээд явна. Одоогоор ипотекийн зээлийн хугацааг сунгах эсэхэд тодорхой хариулт өгөх боломжгүй байна” гэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *