Өдрийн 15 цагаас хойш apxи coгтyypyyлах ундаа зарахыг хориглолоо.

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаж байсан түүхтэй. Үүнд:

-Нийтийг хамарсан үйл ажиллагаа, дугуйлан, тэмцээн, соёл урлаг, тэмдэглэлт, ойн баяр, боловсролын үйлчилгээ, сүм хийдийн үйл ажиллагаа, караоке, РС тоглоом зэрэг газрын үйл ажиллагааг 12-р сарын 11 хүртэл хугацаанд хязгаарлах,

-Барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүр, үсчин, гоо сайхан, цайны газар, зочид буудал, дэн буудал, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг 12-р сарын 1-нээс хэвийн горимд шилжүүлэх ба халдвар хамгааллыг сайтар хангасны үндсэн дээр өглөөний 9-18 цаг хүртэл ажиллах,

-Хүнсний дэлгүүр 8-20 цагийн хооронд ажиллана, тэгэхдээ apxи, coгтyypyyлах ундааг худалдан борлуулах цагийн горимыг 15 цагаас хойш хязгаарлах,

-Орон нутагт барьж буй барилгын ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээж авах нөхцөл боломжоор хангах,

-Зүүнхангай сумын Далантүрүү багт шинээр хяналтын пост ажиллуулах,

-Коронавирусний эрсдэлийг бууруулах чиглэлээр зарцуулах зардлын тооцоог гаргах,

-Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг тусгаарлах, гэрийн ажиглалтад хянах бөгөөд эдгээр ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэхийг шат шатны дарга нарт үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүлийн шугамаар 2500 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийслэл ч тухайн үед энэхүү шийдвэрийг дагаж байсан удаатай. Яагаад ийм утаггүй шийдвэр гаргадаг байсныг одоог хүртэл ойлгоход бэрх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *