Орхон гол тасарлаа У.Хүрэлсүхээ. Гурван компани цуцлуулсан шийдвэрээ сэргээж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон гол шалбаагаар урссан хэвээрээ байна.

Одоогоос хоёр жилийн өмнө шүүрэн шанага шиг хөндөгдсөн Орхоны хөндийн нурууг амрааж, алтны компаниудын гарт үрэгдсэн Орхоныг аврахаар У.Хүрэлсүхийн ЗГ 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдгийг та бүхэн санаж байгаа.

Цуцалсан нь мэдээж сайшаалтай гэтэл цуцалсны дараа нөхөн сэргээлтийг хийлгэх ажлыг ЗГ мартжээ. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниуд шүүхдээд гурван компани ялаад цуцлуулсан шийдвэрээ сэргээж байна.

480 гаруй га талбай эвдэгдчихсэн учраас бороо хур орохоор тэрхүү үүссэн хиймэл нуур, шаламыг борооны устай нийлээд голруу урсаад байгааг нь нутгийн иргэд хэлж байна.

Засгийн газар шоудаагүй л юм бол Орхон голыг сүйрүүлсэн аж ахуй нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэ.

Харин “БМНС” компани нөхөн сэргээлт хийж байхтай таарсаан, тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *