“Хүчит Шонхор” захаас гэдэсний халдварт нян бактери мах тэргэнцэр, тавцангаас илэрчээ.

ШӨХТГ-аас Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт, хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт, эмийн сангийн шалгалт, шатахууны шалгалт, лифт, Тендерийн гомдол, Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар “Хүчит Шонхор” зах дээр 436 түрээслэгч 8 танхимд худалдаа үйлчилгээ явуулдаг бол Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд түүврийн аргаар 82 арчдсын шинжилгээнээс нийтдээ 52-т, үлдсэн 10 дээжид гэдэсний халдварт бүлгийн нян бактери тавцангаас гадна тэргэнцрээс нь илэрлээ. Мөн Хүчит шонхорын гэрээт лабораториос шинжилгээ авахад 44 дээжээс мөн л уг бактери илэрчээ.

Зөрчлийн тухай хуулийн Эрүүл ахуйн хуулийн дагуу түрээслэгчийн үйл ажиллагааг түр зогсоож хүн тус бүрд эрүүл ахуйн хуулийн дагуу 100 мянган төгрөгийн торгyyль ногдyyлж, хялбаршсан хэлбэрээр прокурорт шилжүүлсэн, Мөн 06-10 наас үйл ажиллагааг түр зогсоож ариутгал цэвэрлэгээ хийж байна.

Нийтдээ Хүчит шонхор зах дээр 9 сая 600 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *