Т.Доржанд: Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 төгрөг нь халамж боллоо.

Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамжийн бодлого руу зарцуулагдаж байна гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдааны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсөвт тодотгол хийвэл Эрүүл мэндийн салбарт нийт 735 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс төсвийн урсгал зардлаас 321 тэрбум төгрөг, бусад 400 гаруй тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулна.

Мөн Хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжид 618.9 тэрбум төгрөг зарцуулна. Ингээд нийтдээ 940 тэрбум төгрөгийн цэвэр нэмэлт зардал гарна гэдгийг Сангийн сайд мэдээлсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг.

Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй” гэв. ​

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *