Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяна. Тэд цалингаа 2 дахин нэмэхийн шаардаж байна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Манай салбар хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. 6-р сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг ШААРДАЖ байна.

Их эмч н.Анхболд: Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 600 мянга гаруй төгрөг байна. Гэтэл Монгол Улсын дундаж цалин нэг сая 300 мянган төгрөг байна.

Гэр бүлийнхнийгээ орхиод ажиллаж буй эмч, ажилтнууд хүүхэд асрагчаасаа бага цалин авч байна. Олон улсын жишгийг дагаж тав, арав дахин цалинг нэмэгдүүл гээгүй. Улсын дундажтайгаа адил цалин авахыг л хүсэж байна. Энэ хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүс яагаад улсын дундаж цалинг авч болохгүй гэж.

Эрүүл мэндийн салбар сөхөрч унахад бэлэн байна. Ийм бага цалингаар, цаг наргүй ажиллах хүсэлтэй ажилтнууд багасаж байна. Эмч, сувилагчид ажлаасаа халширч, ажлаас гарах хүсэлтэй хүмүүс нэмэгдэж байна.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд “Эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.

Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяна гэвэл Монгол улс элгээрээ газар хэвтэнэ тийм учир төр засаг эдгээр хүмүүсийн шаардлагыг хурдхан биелүүлж өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *