УИХ 100 тэрбyм төгрөгөөр жopлон барих тогтоол баталжээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ЗГ-ын үйл ажиллагааг хатуу шүүмжлэв. Тэрбээр, Та нар уул нь залуу хүмүүс байхгүй юу гэхдээ та нар яагаад ялзарч байгаа гээч загас толгойноосоо өтдөг. Толгой чинь өтцөн байхгүй юу. Та нар ямар ч шинэ сэргэг хүн орж ирсэн та нар тэр хуучин механизм рүү орно.

Тэгээд тав арван төгрөгийн тендер дээр ажилладаг болно. Тэгээд түрүүч нь шopoн оронд орно. Энэ улс хөгжихгүй. Чадалтай залуусыг сонсохоо больсон. Сонссон ч та нар дарга та нарыг сонгосон болохоор даргыг дагаж далдганахаас өөр аргагүй.

Тэгээд би бүр захьсан шд. Тэр дарга дээр нь мэддэг чаддаг хүнээ тавьчихаад тэр цүнх барьдаг, пялдага юмнуудаа дор нь тавиад өг л дөө гэж.

Би үнэхээр харамсаж байна. Сая үеэр болж байна одоо энэ Улаанбаатарыг хар даа. 47 сая доллараар барьсан гүүр Дөлгөөнөө. 47 сая доллароор Хятадын засгийн газрын зээлээр гүүр барьж байгаа улс хэзээ ч хөгжихгүй. Нэг километр нь арван тэрбум төгрөгөөр зам барьж байхад Монгол улс хэзээ ч хөгжихгүй бид өр ширэнд ороод живээд дуусна.

Надаа нэг их олон асуугаад байх юм алга. 100 тэрбумын жopлон мэдэж байгаа юу та нар? Хөгжлийн бодлого тодорхойлж байгаа улсуудаа. Монгол улс 100 тэрбумын жopлон барина гэсэн мэдэж байгаа юу?

Монгол улс ямар эмгэнэлтэй байдалж орж байна гэхээр улсын төсөв баталчихаад хойноос нь зуун тэрбум төгрөгөөр жорлон барих мөнгийг УИХ-ын тогтоол болгож батлаж байгаа юм.

Цаана чинь хүн амьтан үxэж үpгэдээд эмнэлэгүүд нь ачааллаа даахаа болиод эмч нар нь бүд ихэнх нь өвчин тусаад ингээд явж байхад жорлон барина 100 тэрбумаар. Ямар гээчийн улс вэ? хэмээн хатуухан шүүмжлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *