Ч.Лодойсамбуу хүмүүс “YXЭЖ” л байдаг наадмаа хийх хэрэгтэй гэв.

Ч.Лодойсамбуу өөрийн цахим хаягт ийнхүү бичжээ. Олон шалтгааны улмаас жилд дунджаар 10,000 хүн цаг бусаар нac бapдаг. 2019 онд 431 хүн авто ослoop, 561 хүн уушгины хатгалгаагаар, 4582 хүн хавдраар ө ө д болсон. Хэзээний л хүмүүс YXэж байхад бид нийтээр тэмдэглэх баяр цэнгэл юмаа жишим ч үгүй хийж л байдаг.

Хэдүүлээ ковидтой ковидгүй угаасаа YXлийн эрсдэл дунд амьдардаг. Yxэл хагацал хамгийн хэцүү. Yxэл үзээгүй хүн ховор. Хэн ч мэднэ, ойлгоно. Гол нь яг яаж үxвэл үxэлд тооцдог болчихоод байгаагаа л тогтоод нэг бод.

Аль жилийн өмнө л Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн амын тань 10% буюу 310’000 хүн ковидоор өвчиллөө гэхэд Монгол улс 1400 хүнээ энэ тахалд алдана гэж тооцож өгсөн. Түүнийг нь бүгд л мэдээлж байсан.

Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Бид ирээдүйд ирэх сайн муу бүхнийг хангалттай төсөөлж боддоггүй, бодож хэлсэнийг нь ойшоодоггүй учраас бүх зүйлийг яг өнөөдрийнх шиг ийм сэтгэлийн бэлтгэлгүй, цочиж хүлээж авдаг.

Бүгдээрээ цочсондоо одоо бүр алийгаа алдаж байна. Хүний эрхийг дээдлэгчид өөрсдөө одоо олонхийн хандлагыг цөөнхийн хүслээс дээгүүр тавиад эхэллээ. Хүний эрх гэдэг зүйлд олонх, цөөнх гэж байх уу? Наадам, бөхөө үзмээр байгаа хэсэг нь одоо хүн биш үү?

Тэдэнд дуртайгаа мэдрэхийг хүсэх эрх байж болох уу? Болохгүй юу? Өөрийгөө либертар гэж тодорхойлсон хүн хүртэл өөрийг нь тоогоогүй бусаддаа гомддог болтол бид далийж байна.

Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед гэнэтийн юм гэж бараг үгүй. Аюулыг төсөөл, бэлд, өөрийгөө хамгаал. Хүн яавал YXэж, яавал амьд явах вэ гэдгийг судалж тогтоогоод эх хэлээр нь бэлдээд тавьчихсан нь бидний гарын доор бэлэн байна. Хоосон хийрхэхээ болиод одоо бод. Бэлд. Мал сүрэг биш дээ ямар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *