Өвөрхангай аймгийн Онцгой коммис наадам хийхгүй. Төсвөө КОВИД-ийн эсрэг зарцуулна гэв.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цар тахлын нөхцөл байдал болон баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэн эсэх асуудлыг хэлэлцжээ.

Хуралд оролцсон аймгийн Онцгой комиссын гишүүдийн ихэнх хувь нь аймаг, сумын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй хэмээн санал нэгдэж, шийдвэрээ гаргасан байна. Наадам тэмдэглэхээр тусгасан байсан зардлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуулах юм байна.

Энэ онд тус аймгийн 90 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Тус аймагт гуравдугаар сарын 22-ноос хойш 81 голомт үүссэнээс 60 нь идэвхтэй хэвээр байгаа аж.

Долоодугаар сарын 16-н буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний өдөр рүү шилжүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ.

Тэрбээр “Наадмын өдрүүдэд нийтдээ арваад хоног амралтын байдалтай байна гэсэн үг. Энэ үед төрийн албан хаагч нарыг болж өгвөл хотод биш цэвэр агаарт лагерь дээр байх боломжийг УОК олгож байна. Хөдөлгөөний нягтралыг бууруулах замаар хотоос зайдуу амрах нөхцөлийг хангаж өгч байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *