Наадмын өдрүүдэд 9 хоног амрана.

Долоодугаар сарын 16-н буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний өдөр рүү шилжүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ.

Тэрбээр “Наадмын өдрүүдэд нийтдээ арваад хоног амралтын байдалтай байна гэсэн үг. Энэ үед төрийн албан хаагч нарыг болж өгвөл хотод биш цэвэр агаарт лагерь дээр байх боломжийг УОК олгож байна. Хөдөлгөөний нягтралыг бууруулах замаар хотоос зайдуу амрах нөхцөлийг хангаж өгч байна” гэв.

Эрүүл мэндийн яамны мэдээллийн эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн Эхийн эрүүл мэндийн зөвлөх н.Цэдмаа КОВИД-19 цар тахлын үед жирэмсэн эмэгтэйчүүд юу анхаарах талаар зөвлөгөө өглөө. Судалгааны дүнгээр жирэмсэн эхчүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөсөн байна.

Олон Улсын судалгааны төвөөс жирэмсний 14 дэх долоо хоногт эхний тунг хийлгэсэн байх, хоёр дахь тунг жирэмсний 35 дахь долоо хоногт хийлгэсэн байхыг зөвлөжээ. Хөхүүл эхчүүдэд вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Мөн хөхөөр хооллохыг хориглохгүй байгаа юм. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 15 мянган эмэгтэй дархлаажуулалтад хамрагдахаас 30 хувь нь вакцинаа хийлгэжээ. Улсын хэмжээнд жирэмсний 14-33 дахь долоо хоногийн дотор вакцин тарьж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

Монгол Улсын хэмжээнд цар тахал бүртгэгдсэнээс хойш нийт 25038 хүүхэд халдварт өртжээ. Түүнээс 12114 нь эмэгтэй, 12924 эрэгтэй хүүхэд байгаа аж.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр ангилбал:

0-4 насны 5690

5-9 насны – 8000

10-14 насны – 7597 хүүхэд байна. Хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд, эцэг эхээсээ халдвар авчээ.

Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53 хувь буюу 20915 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдолд тооцогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *