Д.Сарангэрэл “КОВИД-19”-ийн халдвар авч. Муу ажилсандаа харамсаж сууна.

УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл нь коpонавиpусын хaлдвар авчээ. Тэрбээр биеийн байдал нь хүнд сэхээнд орсон мэдээлэл байна. Дэлхий нийтийн цaр тaхал болсон халдварт өвчин хэнийг ч үл ялгах, хэн ч өвдөх нь тааварлахын аргагүй нөхцөл байдалд байна.

Хaлдварт өвчнийг хурдан даван гарч, эдгэрэхийг хүсье.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Даваажанцангийн Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр МАН-ын эмэгтэй гишүүдээс “хамгийн амжилттай яваа хатагтай нарын нэг” гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.

Сарангэрэл улс төрд хөл тавьж, МАН-ын Бага хурлын гишүүн болсон нь гэнэтийн сонголт байсан гэдэг. Удалгүй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга хүртэл албанд томилогдон УИХ, орон нутгийн coнгyyлийн эгзэгтэй үед МАН-ын хэвлэл, мэдээллийг удирдан ажиллажээ.

Ингээд 2012 оны coнгyyлийн дараахан У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзах үед Д.Сарангэрэл түүний орыг залгасан юм. Харин дараа нь 2016 оны coнгyyлиар Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж, парламентад орж ирээд Засгийн газрын гишүүн болсон нь эерэг дүгнэлтийг улам ч бататгасан болов уу. Гэвч Засгийн газрын хамгийн хүнд салбарыг А.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар нуруундаа үүрсэн.

Боловсрол, эрүүл мэндийн салбар бол хамгийн олон агентлагтай, хамгийн олон ажилчидтай, хамгийн их асуудалтай салбар юм.

Д.Сарангэрэл нь анх Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Ингээд “ММ” агентлагийн захирал хүртэл дэвшин ажиллаж байгаад 2003 онд ТВ-5 телевизийг үүсгэн байгуулсан байна. Сэтгүүл зүйн салбар улс төртэй салшгүй холбоотой гэдэг.

Тэр утгаараа сэтгүүл зүйн салбараас улстөрч болсон олон эрхмүүдийн нэг нь Д.Сарангэрэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *