Б.Цэцэг: Ачтай эмч сувилагчдынхаа ачаар эдгэрээд эмнэлгээс гарлаа.

“Энэ өвчин бол ердөөсөө тоглоом биш шүү. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай”. Төр засагт маш гомдолтой байна.

“Яагаад ингэж аймар тартагт нь тулгачихваа? Яагаад сонгуулиа хийвээ? PCR шинжилгээг үнэгүй авахыг хүсч байгаагаа илэрхийлээд мөн, хаа нэгтээ хэн нэгэн хүн эм тариагаа авах мөнгөгүй буцаж байвал чадахаараа нэгэндээ туслаарай. Бид одоо Эрүүл Мэндийн Яамандаа туслах хэрэгтэй.

Эрүүл байхын жаргал гэж үгээр хэлэхийн аргагүй тансаг мэдрэмж юм. Ачтай эмч сувилагчидынхаа ачаар сайхан эмчлүүлээд эдгэрээд эмнэлэгээсээ гарлаа.

Хэдхэн хоногийн өмнө уйлаад сууж байсан цондгор миний бие сайжирч дэндүү их санаа зовж байсан бүхэн амар тайван боллоо. Улсын гэх тодотголтой Эх, Нярайн Үндэсний төвийн хамт олны хүч олон зуун жирэмсэн ээжүүд, дөнгөж төрсөн нярайн амийг аварсаар байгаад талархаж байна.

Өдөр шөнөгүй 950 орчим өвчтөнтэй ажиллаж халуун зунаар гэртээ харилгүй олон долоо хоногийг өвчтөнгүүддээ зориулж байгаа та бүхэндээ ахин дахин талархаж байна. Энэ бүхэн энгээд баярлалаа гэж хэлээд дуусаасай гэж би хүсэхгүй байна.

Эмнэлэг дүүрэн эмчлүүлж буй жирэмсэн нярай ээжүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцааг хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс эмнэлэгтээ өгөх өө амлаж хан.дивын аян эхлүүлж байгааг минь хүлээн авна уу. Ингэж л та бүхний ачийг хариулж аврах амины тоог олон болгохыг хүсэж байна. Давхар биетэй цондгорууд минь биеэ сайн боддог юм шүү өөдрөг байх хэрэгтэй.

Манай эмч нар сапп гээд л эдгээнэ шүү та бүхнийг тэдний хүнд ажлыг ойлгож бага ч болов хайрлаж байгаарай. Эмнэлэгийнхээ бүх эмчид болон Дариймаа эмчдээ, Тасгийн маань эмч Одсүрэн, тасгынхаа бүх хөөрхөн сувилагч болон үйлчлэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа .
гэсэн байна.

Хэд хоногийн өмнө лайв дээрээ ийнхүү асуудлыг хөндсөн билээ.

Ямар ч төсөвгүй эм тариа, ор хүрэлцэхгүй байгаа хүнд үед 10 тэрбумаар наадам хийх гээд байж байна. Үнэхээр гомдож байна. Хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан хүмүүс эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд маш хэцүү байгаа. Эдгээр хүмүүс өнөөдөр өвдсөн үгүйгээ ч мэдэхгүй талхныхаа таван цаасны төлөө гараад ажлаа хийж байгаа.

Шинжилгээ өгөхдөө хэн 80, 90 мянган төгрөг гаргаж ирээд PCR өгөх чадалтай байгаа вэ? Ядуу иргэд чинь YXээд дуусах вий дээ. Ядуу ч гэсэн монгол хүн баялаг юм даа. Иймд боломжгүй нэгэндээ чадахаараа туслаарай” гэжээ.

Ийм байхад үргэлж сөрөг зүйл бичдэг гэхээ л больчих би үнэнг л бичдэг. Хүүк хэнтэй нь яг яаж хариуцлага тооцсон юм бэ? Хариулаадах! Одоо та бүгдийн амь нacыг эрсдэлд оруулж байнa. Хэн нь сэжиг байна.

3,2 хон сая хүнийг ковидоос салгах боломж тэдэнд байсан юм шүү. Хоёр жилийн улсын төсвийг хайр найргүй зарцуулж шоудлаа. Гаднаас гуйлга гуйж ирээдүйд олох ашгаа барьцаалж зээл аваад мөнгөний ханшаа унагааж бишгүйдээл сонгуулиа хийж үрэн таран хийлээ.

Тэгчихээд баялагтаа эзэн бол гэлүү байгаа баялагаараа олох орлогоо барьцаалсан улстөрчид мөн та нарт сайхан ирээдүй бүтээж өгөх байхдаа нохой долоо. YXэхгүй юм шиг идэж, унахгүй юм шиг эрх мэдэлд шунаж байж мөнхийн хар нүхрүү орцгоов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *