Монголыг дэлхийд үнэгүй сурталчилаад өгье гэж байхад манай ноёд огт хөдлөхгүй байна.

Дэлхийд нэр хүнд, ранкаараа алдарт Дакар раллигийн дараа ордог, манай хойд хөрш ОХУ ерөнхийлөгчийнхөө ивээл дор зохион байгуулдаг Торгоны зам ралли эхлэхэд ердөө 4-хөн хоног үлдээд байна.

Silk Way rally2021 нь ОХУ-н Омск хотоос 7-1нд гарж 7-4нд Монгол улсын Баян-Өлгийн аймгийн нутгаар орж ирэн үлдсэн 7 гараагаа Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгаар дамнан уралдаж 7-10нд Улаанбаатарт орж ирэн 7-11нд МУ-н төв талбай дээр бариагаа хийхээр төлөвлөн замын зургаа хийж ОУ-н тавцанд өнгөрсөн сард сүр дуулиантайгаар танилцуулсан юм.

Харамсалтай нь Монгол улсыг тоож ирсэн олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаан манай урагшгүй төрийн тархигүй түшмэдүүдийн хар гайгаар болох эсэх нь өнөөдөр хүртэл тодорхойгүй хэвээр байна! Торгоны зам раллигийн зохион байгуулагчдын багаас нэр бүхий хүмүүс өнөөг хүртэл Газпромын ерөнхийлөгчийн захидал болон ОХУ-н нөлөө бүхий хүмүүсийн захиаг хүлээлгэн өгөх гээд ЗГ ордонд үүдийг нь сахиж суугаа ба нөгөө тархигүй түшмэдүүд нь би мэдэхгүй би шийдэхгүй гэдэг үгээр халхавч хийж суугаа аж!!!

Нөгөө БОАЖЯ ч энэ тал дээр таг!!! Монголыг дэлхийд үнэгүй сурталчилаад өгье, танай аялал жуулчлалд үнэгүй хөрөнгө оруулаад өгье гэж байхад шүү!!!

Хэрэвзээ манай төр засаг маневртай ажиллаж асар хурдан хугацаанд шийдэхгүй бол Дакар раллигийн хүнд даацийн тэрэгний 7 удаагийн аварга, алдарт Камаз мастер багийн домог, Торгоны зам раллигийн ерөнхийлөгч Владимир Чагин Монголчуудыг хараал идэг, дахиж хэзээ ч Монголын нутгаар уралдахгүй гэж ширээ шааж хашгичина гэдэгт би итгэлтэй байна.

ОХУ-н ерөнхийлөгч В.Путин ч өөрийнх нь ивээл дор зохион байгуулагддаг уралдаан нь гацаж саатахад хүрвэл Монголчуудад тохирсон хариуг нь барихаа тооцоолж суугаа нь лавтай! Учир нь бид ОХУ-н нэр хүндийг ОУ-н тавцанд шороотой хутгахад бэлэн байна!

Юутай ч тус раллид Монгол улсаа төлөөлөн оролцохоор мэдүүлгээ өгсөн манай тамирчид өнөөдөр өглөө Баян-Өлгий аймгийн Цагаан нуур сумын Улаан байшинт боомтоор ОХУ-н Омск хотыг зорихоор хил гарцгааж байна. Мэдээж манай улс энэхүү тэмцээнийг хамтарж зохион байгуулна гэсэн гүн итгэлтэйгээр…!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *