Хөл хорихоос өөр шийдэлгүй эрдэмтэд дахин хөл хорих санал гаргажээ.

Коронавирус халдварын улмаас нийт нac бapaлт 533 хүрсэн таагүй зургадугаар сар үргэлжилж байна. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7 дугаар сарын 1-нээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргасан байна. Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн “Долдугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн.

Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч үр дүнд хүрсэнгүй.

Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долдугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн” гэсэн юм.

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 1811 хүнээс халдвар илэрч 38-83 насны 15 хүн нac бapж, нac бapcан иргэдийн тоо 533 болсон харамсалтай мэдээ байна. Нac бapcан иргэд эмнэлэгт 3-24 хоног хэвтэн эмчлүүлж байсан.

Эдгээр 1811 хүнээс дотоодын халдвар 1806, 5 нь эрүүл мэндийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан нь батлагдлаа. 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 111,505 боллоо.

Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрсэн бол эмнэлгээс 574, гэрийн хяналтаас 260 хүн гарлаа.

Халдварын улмаас 14189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 9,463

Хүндэвтэр – 3,365

Хүнд – 1,097

Маш хүнд – 264 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *