Ж.Чинбүрэн: PCR шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой.

Эрүүл мэндийн яамны ээлжит асуулт хариултын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Даатгуулсан хүн санхүүгийн дарамтгүй эмчилгээ хийж чадах тогтолцоог бид хийсэн. “КОВИД-19” туссан хүмүүсийн хүнд хөнгөний байдлаас шалтгаалж зардлыг даатгалаар худалдаж авч байна. Маш хүнд хүний эмчилгээний долоо хоногийн зардал 7 саяд хүрсэн.

Гэрээр эмчлүүлж байгаа хүний эмчлүүлж байгаа зардал нь 160 мянган төгрөг гээд заасан. Хөнгөн хүний эмчилгээ хэзээ ч найман сая байхгүй. Даатгалын шинэчлэлийн онцлог нь хүний эмчилгээнд гарсан өртгийг бодитоор тооцож эмнэлгийн ажилчдын цалинг тооцдог болсон.

PCR шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 300 сая төгрөг зарцуулж байна” гэв.

Даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх юм байна.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж. Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *