Гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног буудалд тусгаарлах хэрэгтэй. Мутацид орсон вирус тээгээд ирсэн байх вий.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасалмээ “АСА станц” шууд нэвтрүүлэгт оролцож цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Би өмнөх зүйлээ ярих биш цаашид яах вэ гэдэг талаар ярьмаар байна. Аливаа цар тахал тодорхой үе шаттай явдаг. Манай улс бүхий л үе шатыг дамжиж байна. Ямар ч халдвар гарах үед хүн төрөлхтөн вакциныг эрэлхийлдэг. Ард иргэд вакциныхаа дархлааг авах нь чухал. Цар тахлын вирус устахгүй.

Мөн энэ өргөн тархалтын үед booster dose буюу сэдээх тун байх ёстой. Үнэхээр олон улсаас хийх шаардлагатай гэвэл хийх л хэрэгтэй.

Тохиолдлын тоог бууруулж байж л өвдөлт, хүндрэлт, нac бapaлт буурна. Тохиолдлын тоо буухад 14-21 хоногийн дараагаар хүндрэл нac бapaлт буурдаг. Анх цар тахал гарч байхад гурван саяулаа тэмцэнэ шүү, орж ирсэн ч хохирол багатай давна шүү гээд хэлж л байсан. Эв нэгдэл хэрэгтэй болсон нь энэ өргөн тархалтын үед ажиглагдаж байна.

Мөн гадаадаас ирж байгаа иргэдийг долоон хоног буудалд, долоон хоног гэрт нь тусгаарлана гэдэгтэй нь би санал нийлдэггүй. 14 хоног буудалд тусгаарлах хэрэгтэй. Мутацид орсон вирус тээгээд ирсэн байх вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй юм шүү дээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *