МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-ын БХЯ-ны “Гавьяаны төлөө” медалиар шагнууллаа.

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулав.

Тодруулах юм бол, Жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр”-т зориулсан баярын тоглолт ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон. Энэ тоглолтод Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцсон юм. Түүнчлэн мөн өдөр Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны шагнал болох “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *