Израиль улсын иргэд ахин амны хаалт зүүж эхэллээ. Вакцинд халдвар дарагдахгүй байна.

Дотоод орчинд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Израилийн Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх шаардлага тавьж эхэллэ.

Энэхүү шаардлага зургаадугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн байна. Иргэд нээлттэй гадаад орчноос бусад бүхий л газар амны хаалтаа зүүх ёстой болсон хэмээн BBC агентлаг мэдээллээ.

Харин спортоор хичээллэх үедээ зүүхгүй байж болох гэнэ. Мөн долоо хүртэлх насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Хүн амынхаа талаас илүү хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан улсуудын тоонд Израиль багтсан ч халдвар хамгааллын дэглэмээ эргээд чангаруулж эхэлсэн байна. Тус улсад зургаадугаар сарын 1-нээс бараг бүх байгууллага хязгаарлалтуудаа цуцалж, зургаадугаар сарын 15-наас дотоод орчинд амны хаалт зүүхээ зогсоогоод байжээ.

Израильд энэ сарын эхээр халдвар бүртгэгдээгүй байсан бол сүүлийн өдрүүдэд хоногт коронавирусний халдварын 100 тохиолдлоор нэмэгдэх болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *