Хоёрхон сартай бяцхан зүрх өнөөдөр зoгслoo.

“Ковид-19” өвчнөөр хоёр сартай хүүхэд эн_дсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт нийт 13 хүн нac бapcан бөгөөд улсын хэмжээнд нийт нac бapaлт 518 болжээ.

Насаар нь:

  • Хоёр сартай -1
  • 40-50 насны нэг,
  • 41-50 насны нэг,
  • 51-60 гурав,
  • 61-70 насны дөрөв
  • 71-79 насны нэг
  • 80-аас дээш насны гурван хүн нac бapжээ.

Нас барсан шалтгаан нь “Ковид-19” өвчнөөр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр бөгөөд зарим өвчтөн амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр байх, зүрх судасны архаг дутагдал, элэг бөөрний xaвдар гэх мэт архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нac бapcан байна.

Израйль улс дотоод орчинд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Израилийн Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх шаардлага тавьжээ.

Энэхүү шаардлага зургаадугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн байна. Иргэд нээлттэй гадаад орчноос бусад бүхий л газар амны хаалтаа зүүх ёстой болсон аж.

Харин спортоор хичээллэх үедээ зүүхгүй байж болох гэнэ. Мөн долоо хүртэлх насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Хүн амынхаа талаас илүү хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан улсуудын тоонд Израил багтсан ч халдвар хамгааллын дэглэмээ эргээд чангаруулж эхэлсэн байна. Тус улсад зургаадугаар сарын 1-нээс бараг бүх байгууллага хязгаарлалтуудаа цуцалж, зургаадугаар сарын 15-наас дотоод орчинд амны хаалт зүүхээ зогсоогоод байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *