Мэдэгдэл: Цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, aмь нacaнд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өчигдөр өолж өнгөрсөн ба эн үеэр цэргийн парадын /2021.06.25/ ажиллагаанд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж, нac бapcан гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хил Хамгаалах Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, aмь нacaнд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно.

Энэ талаар худал мэдээлэл санаатайгаар тараасан байгууллага, хувь хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болохыг мэдэгдье” гэв.

Уг мэдээллийн талаар УДИРДАГЧ.КОМ ӨНӨӨДӨР ПАРАД ДЭЭР УХААН АЛДСАН ЦЭРЭГ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ НAC БAPЖЭЭ гэх мэдээллийг тараасан бөгөөдийн ийнхүү бичсэн билээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон цэрэгт тусламж үзүүлээгүйн улмаас нac бapcaн байна. Туслах хүн олдоогүй гэж үү? Хүний алтан амь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос илүү байна гэж үү?

Монгол хүмүүсийн хүн чанар хаана байна. Үнэхээр харамсалтай. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *