Хятад вакцин хийлгэсэн иргэд илүү хүндэрч нac бapж байна? Анхаар иргэд та бүхэн…

Өчигдөр буюу 2021.06.25-ны өдөр нийт 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 хүнээс “КОВИД-19” илэрлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 107,262 болов. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 2361, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Мөн өчигдөр 12 хүн нac бapcан байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 1227 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 1134 тохиолдол бүртгэгджээ. Нийт 500 орчим хүүхэд халдварт өртжээ. Тодруулах юм бол:

• 0-4 насны 116 хүүхэд
• 5-9 насны 147 хүүхэд
• 10-14 насны 167 хүүхэд
• 15-17 насны 88 хүүхэд тус тус байна.

Хүүхдүүдийн хувьд дийлэнх нь гэр бүлээсээ “КОВИД-19” авчээ. Гадаа тоглож байгаад “КОВИД-19”-т өртсөн цөөн тохиолдол байгаа аж.

Мөн 25-44 насны иргэд гаднаас “КОВИД-19” авч, гэртээ хүүхэд, ахмадуудад тарааж буй тохиолдол их байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.

Халдварт өртсөн хүмүүсийн 80 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт үргэлжилж байгаа ч сүргийн дархлаа тогтож амжаагүй байгааг хэллээ.

Улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн нac бapaлт 505 болж байна. Өчигдөр 34-93 насны 12 хүн халдварын улмаас нac бapaв. Халдвар авсан хүмүүс 4-24 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа aмь нacaa алджээ. Нac бapcан хүмүүсийн дунд “КОВИД-19”-ийн нэн хүнд хэлбэрээр болон артерын даралт, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй гэсэн архаг суурь өвчний оноштой эмчлүүлж байсан нь дийлэнх хувийг эзэлж байна.

Нac бapcaн 12 хүнээс 10 нь вакцинд хамрагдаагүй байсан бөгөөд цахим сүлжээнд явж буй Хятад вакцин хийлгэсэн иргэд илүү хүндэрч нac бapж байна гэх худал мэдээлэлд иргэд та бүхнийг итгэхгүй байхыг хүсье. Анхаар иргэд та бүхэн үнэн бодит албаны эх сурвалжтэй мэдээ мэдээлэлд итгэнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *