Өнөөдөр парад дээр ухаан алдсан цэрэг тусламж авч чадалгүй нac бapжээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон цэрэгт тусламж үзүүлээгүйн улмаас нac бapcaн байна. Туслах хүн олдоогүй гэж үү? Хүний алтан амь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос илүү байна гэж үү?

Монгол хүмүүсийн хүн чанар хаана байна. Үнэхээр харамсалтай. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эх сурвалж: УДИРДАГЧ.КОМ

ҮАБЗ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ.

ҮАБЗ өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд долдугаар сарын 1-нээс үйлчлэлийн хугацаа нь дуусаж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг үргэлжлүүлэх эсэх асуудал оржээ.

Мөн цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэх юм байна.

Эдгээр хөнгөлөлт болон нэмэгдлийг үргэлжлүүлэх тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх бөгөөд үүнийг хэрхэх талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *