“Vandebo” хамтлагийн гишүүн Эбо “ТӨРИЙН ОРДОНД” тaмxи татаж тaнxайpлаа.

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүх сонгогдож, өнөөдөр (2021.06.25) тангараг өргөсөн билээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд, Элчин сайд нар оролцохоос гадна залуу үеийн төлөөлөл, “Ангууч” хочтой Б.Баттөр, Trap хип-хоп урсгалаар уран бүтээл туурвидаг “Vandebo” хамтлагийн гишүүд оролцсон юм.

Харамсалтай нь, төрийн дээд ёслолын арга хэмжээнд оролцож байгаа “Vandebo” хамтлагийн гишүүн Эбо буюу Б.Эрдэнэболд тун зохихгүй үйлдэл гаргалаа. Тэрбээр Төрийн тэргүүнд хүндэтгэлгүй хандаж, ордны “Их Монгол” танхимд болсон ёслолын үеэр электрон тaмxи татаж, тaнхaйрлaa. Түүний зохисгүй үйлдэл бичлэгт тод үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *