Ардын хувьсгалын 100 жилд зориулсан 10 тэрбум төгрөгийг ард түмэнд зарцуулахаар боллоо.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас үүдэн төсөвт 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ.

Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо.

Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах юм” гэсэн байна.

Тодруулбал, энэ төсвийн захиран зарцуулалтыг 2021 оны төсөвт тодотгол хийх байдлаар УИХ шийдвэрлэх юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш дараах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ.

Үүнд:

Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх,

Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх,

Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил,

Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил,

Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах,

Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах,

Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэрэг байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *