ЭМЯ: Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмчилгээний багц гэж байхгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭВ

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гэрээр эмчлүүлж байгаа 20 мянга гаруй иргэнд эмчилгээний багц гэж байхгүй, гадуур яваад байгаа мэдээлэлд тайлбар хийлээ.

Тэрбээр “Гэрийн хяналтад 20 гаруй мянган иргэн өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байна. Өрхийн эмч өдөр бүр өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг авч, шаардлагатай тохиолдолд очиж үзэж байна. Өрхийн эмнэлэгт санхүүжилт болгож хоёр сайдын тушаалаар 70 мянган төгрөгийг хуваарилж эхэлсэн.

Энэ нь хөнгөн хэлбэрийн нэг өвчтөнг эмчлэх зардал гэж тусгаж байгаа. Энэхүү мөнгөн дүн өвчтөнд шууд эм болон эмийн багц болж очихгүй. Өрхийн эмч, ажилчдын цалин болон хамгаалах хэрэгсэлд зарцуулах мөнгө.

Харин өрхийн эмнэлэг зохицуулалт хийгээд нэн шаардлагатай эм, амин дэм нэмэлтээр өвчтөнүүдэд өгч байгаа. Харин вирусийн эмийг өрхийн эмнэлгээр дамжуулан өгч байгаа энэ нь 70 мянган төгрөгөөс тусдаа. Хөнгөн хэлбэрийн заавал эм уух шаардлагагүй хүмүүст эм өгөхгүй байх тохиолдол ч бий” гэдгийг хэллээ.

Цаашдаа “Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд энэ мөнгөн дүнг нэмэгдүүлж тодорхой хэмжээний эмийн хэрэгсэл, амин дэмүүд өгөх зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *