Наадмыг н.Наранбаатар найруулж б.Баатар зөвлөхөөр ажиллана. Төсөв 2.8-3 тэрбум төгрөг.

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос ӨНӨӨДӨР /2021.06.25/ мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга Н.Баатархүү: Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна. Наадмыг 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд хийнэ.

Наадмыг зохион байгуулах найруулагчдын багийг 2021 оны зургаадугаар сарын 14-нд наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр томилсон.

Энэ дагуу энэ жилийн баяр наадмыг Ерөнхий найруулагчаар СГЗ Н.Наранбаатар, Ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар нар хэвээр ажиллахыг хэллээ.

Наадамд оролцогсод “Хүй долоон худагт” шинжилгээ өгч, сөрөг хариутайгаа гурав хоног бйрлаж, наадмын үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй явж байгааг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *