Хаан төрийн чимэг Халтмаагийн Баттулга ээждээ очихоор ээлжийн амралтаа авлаа.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Х.Баттулга дөрвөн жилийн өмнө түүхэнд анх удаа болсон дахин санал хураалтаар 611,226 сонгогч буюу 50.6 хувийн санал авч ялалт байгуулж, ийнхүү жүдоч Х.Баттулгын “татами дээрх улс төр” эхэлж байсан түүхтэй.

Дөрвөн жилийн бүрэн эрхтэй сүүлчийн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний ажлаа маргааш хүлээлгэн өгнө.

УИХ-ын баталсан хууль, тогтоол бусад шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь xopиг тавих эрх Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар бүрэн олгогдсон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш УИХ-аас гаргасан хуулийн төсөл, тогтоолд 22 удаа хориг тавьсан байна.

Сонирхуулахад Ерөнхийлөгч асан Н.Багабанди найман жилийн хугацаанд хамгийн их буюу 30 удаа хориг тавьж байсан. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хамгийн бага буюу найман удаа бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавьж байжээ.

Өнгөрсөн хугацаанд УИХ-аас гарсан шийдвэрүүдэд xopиг тавьж, зарим тохиолдолд тамгын газрын ажилтнууд нь үндэслэлээ буруу тайлбарлаж эрх баригчдын элэг доог болж байсан жишээ ч саяхных.

Эрх баригч нам Ерөнхийлөгчийн хо_ригийг хүлээж авахаасаа авахгүй нь их. Тухайлбал 2019 оны тавдугаар сард Захиргааны хуульд бүхэлд нь, 2020 оны тавдугаар сард Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээж авчээ. Ийнхүү түүнийг хүчгүй, ганцаардсан Ерөнхийлөгч байсан гэх нь олонтаа.

Гэсэн хэдий ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч, Төрийн ордны гурван давхраас явсан ч Монголын улс төрөөс явахгүй нь тодорхой болж байна. Энэ сарын 6-нд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа ярилцлага өгч, бүх телевизүүдийн эфирээр цацсан.

Тус ярилцлагаар өгөхийг хүссэн ерөнхий мессеж нь “Х.Баттулга улс төрөөс яваагүй” гэх санаа байв. Тэгвэл Х.Баттулга төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгсний дараа улс төрд хэрхэн “comeback” хийх бол.

Ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт нөхөн coнгyyль болно. Энэ тойрогт Ардчилсан Намаас хэд хэдэн эрхэм нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаагийн дунд Х.Баттулга байгаа сурагтай.

Хуулийн хүрээнд Х.Баттулгад дэвших эрх нь байгаа. Гэхдээ ёс зүйн хувьд тэнцэх үү, намын гишүүд, дэмжигчид хэрхэн хүлээж авах бол гэдэг асуудал гарч ирнэ. 2021 оны Ерөнхийлөгчийн coнгyyлиар СЕХ-ноос С.Эрдэнийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж хүлээн зөвшөөрч бүртгэсэн учир нөхөн coнгyyльд түүний талаас л нэр дэвшигч тодрох байх.

Хэрэв Х.Баттулга нөхөн coнгyyльд нэр дэвшинэ гэвэл С.Эрдэнэтэй л учраа олох шаардлага үүсэх болов уу. Гэтэл Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн суудалд заларсан даруйд намаа хэдэн хэсэгт хуваахад хамгийн том нөлөөлөл үзүүлсэн хэмээн Х.Баттулгыг үзэж намын нөхөд нь нүүр буруулсан гэх. Тэгтэл тэрбээр С.Эрдэнэтэй хэл амаа ололцож чадах болов уу.

МОНГОЛ ЯЛСАН УУ

Хэт үндсэрхэг эсвэл жинхэнэ утгаараа эх оронч, нөгөө талаас хэт популист мэт сэтгэгдэл төрүүлэх түүний “Монгол ялна” уриа өдгөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон цаг мөчтэй нь харьцуулахад харьцангуй хүч нь суларсан, сульдсан мэт.

Учир нь дээр дурдсан Ерөнхийлөгчийн хувиар өгсөн сүүлийн ярилцлагын үеэр Монгол ялсан уу гэх асуултад “Ялна” хэмээн хариуллаа. Ерөнхийлөгч маань “Монгол ялна” гэсээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна.

Тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тэрбээр “Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаач түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно.

Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.

Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна” гэж хэлсэн билээ.

Ийнхүү ажлаа хүлээлгэн өгч буй Ерөнхийлөгчид ямар дүгнэлт хийх нь иргэн таны эрх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *