Наадмыг нийслэлд цахимаар, орон нутагт 20-ноос үзэгчгүй тэмдэглэнэ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.

Энэ үеэр наадмыг тэмдэглэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнгөрсөн долоо хоногт гарсан Үндэсний их баяр наадмыг нийслэлд үзэгчгүй буюу цахимаар, хугацаанд нь тэмдэглэх шийдвэр хэвээрээ байгаа.

Харин орон нутаг, аймаг сумдын наадмыг хязгаарласан шийдвэрт зарим сайд санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд болон Шадар сайдын зүгээс халдварын нөхцөл байдал, өдөрт илрэх тохиолдлын тоог харж байж болно гэв.

Хэрэв халдвар буурвал зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар 7-р сарын 20-ноос хойш аймаг, сумдыг баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэлийг өгсөн. Гэхдээ энэ нь долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс шалтгаалж, шийднэ” гэсэн мэдээллийг өглөө.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцуулжээ.

Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Манай улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд бий юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *