7-р сарын 1-нээс 60 хоног хатуу хөл хорио тогтоох асуудал яригдаж эхэллээ.

Коронавирус халдварын улмаас энэ сард 164 хүн нac бapж, нийт нac бapaлт 447 хүрсэн таагүй зургадугаар сар үргэлжилж байна. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-нээс “ХАТУУ ХӨЛ ХОРИО” тогтоох санал гаргасан байна. Эх сурвалж: АРСЛАН.МН

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн.

Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч үр дүнд хүрсэнгүй.

Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долдугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн” гэсэн юм.

Сүүлийн 24 цагт нийт 11,765 хүнд шинжилгээ хийхэд 2231 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 98,050 боллоо. Үүнээс дотоодын халдвар 2223 бүртгэгдэж, найман эрүүл мэндийн ажилтан ажлын байрандаа халдвар авчээ. Мөн 886 хүн эдгэрч, халдварын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нac бapжээ. Насны тухайд 55-83 насны хүмүүс. Мөн цар тахлын хүндрэлээр бус суурь өвчнөөр 41, 43 настай хоёр хүн харамсалтайгаар нac бapcан.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1289 орон нутагт 934 бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 12,415 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7967 , хүндэвтэр 3087, хүнд 1140, маш хүнд 221 хүн байна.

Улаанбаатарт 41 эмнэлэгт цар тахлаар өвчилсөн иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Орон нутагт аймаг тус бүрт 1-3 эмнэлэг халдвартай иргэдийг эмчилж буй. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20,795 хүн эмчлэгдэж байна. Нийт эмнэлэг, гэрийн хяналтад 33,210 хүн эмчлүүлж байна. Цахим орчинд тандалт хийхээ болино уу!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *