Орхон аймагт 4 дахин хурдан халдварлах чадвартай мутацид орсон “КОВИД-19”-ийн халдвар илэрлээ.

Орхон аймагт мутацлагдсан вирус илэрсэн бөгөөд халдварлах чадвар “ДӨРӨВ” дахин өндөр тул ТА яг одооноос “ТЭГ” зогсолт хийж гадуур гарахаас зайлсхийж гэр бүлээ хамгаална уу!!! АОК

Бид энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас эргэн сурвалжилах болно.

Коронавирус халдварын улмаас энэ сард 164 хүн нac бapж, нийт нac бapaлт 447 хүрсэн таагүй зургадугаар сар үргэлжилж байна. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7 дугаар сарын 1-нээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргасан байна.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн “Долдугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн.

Өмнө нь зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч үр дүнд хүрсэнгүй.

Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долдугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *