Улсаас, төр засгаас минь өгч буй ковидын эсрэг 70 мянгын багц. Бодит байдлыг “ШЭЙР” хий.

Улсаас, төр засгаас минь өгч буй ковидын эсрэг багц гэнээ. Эхнэрийг шинж тэмдэг илэрснээс хойш 7 дахь хоног дээр сая нэг улсаас өгч буй эм. Эрүүл мэндийн даатгал төлдөг бид эм өгч байгааг нь бодохоор баярламаар ч юм шиг энэ хэдийг нь хараад гомдмоор ч юм шиг.

Эрүүл мэндийн сайд нь нэг хүнд 70 мянгын багц өгч байгаа гээд байсан энэ бололтой. Нэг нь өгсөн болж нөгөө нь авсан болж жүжигт тоглохын хэрэг байна уу даа, хэдүүлээ.

Жич: тэр доод талын гурвалжин цагаан цаасанд нэр нь үл мэдэгдэх 7 ширхэг цагаан эм байгаа болно. Эрх биш улсаас минь өгч байгаа юм хойно xop биш ковидыг ycтгадаг шидэт эм л гэж найдхаас, чөтгөр бүү мэд.

Шадар сайд С.Амарсайхан “Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдалт 90%-тай байна. Вакцины хоёр тунг хийлгээд 14 болон түүнээс дээш хоног болсон 1,696,000 иргэн байна.

Гэтэл ойлголтын зөрүүгээс болж насанд хүрсэн хүн амын 60%-ийн 90% нь хоёр дахь тунг авсан гэдгийг нийт хүн ам буюу 3.3 саяын 90% вакцинд хамрагдчихлаа гэж буруу ойлгон, тайвширч байна. Үүнээс шалтгаалан халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *