Монгол улс тэрбум хүнтэй Хятадыг халдварын тоогоор тэргүүллээ. Төрийн түшээд медаль ярьсаар…

Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны албаныхан өнгөрсөн хугацаанд тогтоосон олон удаагийн хөл хорио, вакцинжуулалттай холбоотойгоор энэ зургадугаар сарын 15-аас халдвар буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо зургадугаар сарын 15-аас хойш 2000 даваад байна.

Өдгөө улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн нийт бүртгэгдсэн халдварын тоо 93,551 болж, Хятад улсыг давлаа. Халдвар анх гарсан Хятад улсад нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 91,587 байна.

Халдварын тоо огцом өссөнд 2021 оны Ерөнхийлөгчийн coнгyyлийн нэр дэвшигчдийн сурталчилгааны арга хэмжээ нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Сүүлийн 24 цагт 2400 хүнээс халдвар илэрч, 507 хүн эдгэрч, 11 хүн нac бapжээ. Нийт батлагдсан тохиолдол 93 мянга 551 болж өссөн байна. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1557 орон нутагт 843 бүртгэгдсэн.

Нac бapcaн хүмүүсийн тухайд 58-93 насны хүмүүс бөгөөд архаг суурь өвчин болон зүрх судас артерын даралт уушгины хатгалгаа, олон эрxтний дутмагшил гэсэн хавсарсан оноштойгоор нac бapлаа.

Мөн гэрийн хяналтаас 2689 хүн гарсан бол эмнэлэгт 11 мянга 668 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн 7428, хүндэвтэр 2896, хүнд хэлбэрийн 1125, маш хүнд 229 хүн хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 18 мянга 311 байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *