О.Билгүүний биеийн байдал хүнд байна. Хурдан эдгээд босоод ирээрэй залуу минь.

Модель О.Билгүүн загвар өмсөхийн сацуу хамтлаг байгуулж дуу гаргаад амжсан тэрээр чамгүй сайн бизнесмен, мөн чамгүй сайн жүжигчин ажээ. Азийн топ модель тэмцээний гранпри шагналын эзэн болоод авсан тэрбээр Солонгос улсад олон ангит кинонд тоглох санал хүртэл авч явсан удаатай.

Хамгийн сүүлд Бэрүүд кинонд тоглосон байдаг. О.Билгүүн саяхан короновирусын халдвар авсан байна.

Тэрээр халдвар авсан үедээ найзуудынхаа чанарыг таньсан гэнэ шүү. Энэ тухайгаа “Яг ковид тусчихаар нөгөө мянган найзууд групп, мессэж дээр л “Биеэ бодоорой” гэж хэлээд л алга болдог юм байна лээ. Уухаараа мянгаараа гараад ирнэ.

Тэр олон найзаас жинхэнэ хэдхэн нь л утасдаж, санаа тавьж ус, хүнс, эм тариа дөхүүлж өгөх талаар ярьж, зөвлөгөө өгч санаа тавьдаг. Зарим нь гуйхад хүртэл “Ок одоо орлоо” гэж хэлээд мурьдаг юм байна лээ. Бодвол шижиглэж байгаа юм байлгүй, үxxccэн. Та нарт “Чи хуурамч” дууг зориулъя.

Гэр бүлээ л тултал хайрла. Тэд л чиний жинхэнэ туслагч, хайрлагч, чи хэнийг ч хүлээх хэрэггүй бас өөр юу ч чамд хэрэггүй гэдгийг мэдэрсэн” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *