Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гaмшгийн хэмжээнд хүрлээ. Халдварын тоо өдөрт 4000 хүрэх төлөвтэй.

–Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч халдварын тоо улам нэмэгдэж байна. КОВИД-19 халдвараас болж 73 суманд хөл хорио тогтоолоо. Цаашид халдвар хумигдах янз байна уу? Энэ талаар УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

-Бид өмнө нь зургадугаар сарын дундуур халдварын тархалт дахин оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг хэлж байсан. Яг энэ байдал одоо анзаарагдаж байна. Гэвч хүлээлтээс илүү олон тооны халдвар бүртгэгдэж эхэллээ. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурахгүй байгаа нь дархлаажуулалт дуусаагүй байгаатай холбоотой.

Ерөнхийлөгчийн coнгyyлийн үйл явц, иргэдийн аялал зугаалга, одон тэмдгийн баяр зэрэг нь халдварын тархалтад ихээхэн нөлөөлж байгаа нь бүгдэд ойлгомжтой байна. Монголын хувьд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулахаар зорилтот бүлгийн тоог 2 сая 67 мянга гэж тогтоосон нь нийт хүн амын 62 орчим хувь бөгөөд үүнийхээ 90 хувьд нь хүрээд гацчихаад байна. Эх сурвалж: НЕВС.МН

Хоёрдугаар тунд хамрагдсан хүн 49 хувь байгаа. Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800 мянган хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын 1/3 хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй.

Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гам_шгийн хэмжээнд дөхөв Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000-д хүрч магадгүй. Долоо, наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна.

Улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.

–Цар тахалтай нүүр тулсан хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонголоо. Таны хувьд энэ удаагийн coнгyyлийн онцлогийг юу гэж дүгнэв. Өмнөх Ерөнхийлөгчийн coнгуулиас юугаараа ялгаатай байв?

-Улс төр судлаачид өөр, өөрсдийн байр сууринаас тайлбар өгөх байх. Миний хувьд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд сонгох со_нгууль болсон гэдгээрээ онцлог боллоо гэж бодож байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан жилийн хугацаанд буюу бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал.

Хоёрдугаарт, со_нгуулийн кампанит ажлын хугацаа хамгийн богино буюу 15 хоног, coнгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 8.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Цар тахалтай холбоотойгоор нэр дэвшигчид со_нгуулийн сурталчилгаагаа бүрэн гүйцэд хийж чадсан эсэх, мөрийн хөтөлбөртэй ард иргэд сайн танилцаж чадсан уу гэдэг нь бүрхэг байлаа.

Гуравдугаарт, эрх баригч намын нэр дэвшигчийн хувьд давуу байдал үүссэн байж болох талтай. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр бүх нэр дэвшигчдийн тойргийг орон нутгаар тойрсон. Тэгэхээр УИХ-ын со_нгуульд ялсан тойрог бүрийн нөлөө, далд дэмжлэг болох магадлал өндөр.

Дөрөвдүгээрт, улс төрөөс хөндийрсөн нэр дэвшигчийг гуравдагч хүчин нэр дэвшүүлсэн явдал байлаа. Өмнө нь энэ бол улс төрийн намыг үндэсний хэмжээнд таниулах стратеги гэж дурдсанчлан тийм ч байж чадлаа. Улс төрийн орчинд шинэ хүчин, шинэ улс төрийн соёлыг хүсч байгаа гэдгийг иргэд харуулсан гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн coнгyyль харьцагүй нам тайван, бохир пиаргзй болж өнгөрсөн нь coнгyyлийн сурталчилгаа цөөхөн буюу 15 хоног болж өнгөрсөнтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Эсвэл нэр дэвшигчдээсээ шалтгаалав уу. Энэ удаагийн нэр дэвшигчдийн ялгарлыг юу гэж харав?

-Coнгyyлийн сурталчилгааны хугацаа гэхээс илүүтэй гурван нэр дэвшигчийн өөрсдийнх нь улстөрчийн үнэлэмж үүнд нөлөөлсөн. Тухайлбал, нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд Ардчилсан намын /АН/ хуваагдал, ялагдлын гол тоглогчдын нэг гэсэн дүр төрх нийгэмд илүү суусан бол У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хувьд сайн удирдагч, намаа ялуулсан лидер гэх имиж хүчтэй.

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хуучин бөгөөд шинэлэг. Гэвч орон нутагт танигдаагүй. Нийслэлд гурван нэр дэвшигч хангалттай сайн танигдсан учраас сөрөг пиар явагдах шаардлага байсангүй. Тиймдээ ч өмнөх бүх coнгyyлиас ялгаатай эерэг, аядуу уур амьсгалтай сонгууль боллоо.

“ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛААГҮЙ НЬ МАШ ТОМ АЛДАА”

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж буй сурагтай. Гэвч музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулав.

Учир нь Монголын нэрийн хуудас болсон Чингис хааны музей байгуулахдаа улстөржсөн шийдвэр гаргаж, зураг төслийн уралдаан зарлахгүйгээр “Балданс” гэх компаниар зураг төслийг нь гаргасан гэдгийг судлаачид хэлж байна. Ингээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсанаа хүргэе.

-Чингис хаан музейн бүтээн байгуулалт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Та өмнө нь хуучин Байгалийн түүхийн музейн барилгыг Улаанбаатар хотод үлдсэн цөөн неокласизм загвартай барилгын нэг гэж хэлж байсан?

-Байгалийн түүхийн музейн барилгын буурин дээр шинэ музей барьсан нь ганц барилга, байшингийн асуудал биш юм. Улаанбаатар хотын өв буюу Сүхбаатарын талбай тойрсон барилгууд нь тухайн цаг үеийнхээ архитектурын оргил бүтээлүүд гэж хэлж болно. Ингэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг архитектор, инженер, зураач гэсэн мэргэжилтнүүдийг дайчилсан.

Ялангуяа Байгалийн түүхийн музейн зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн. Энэ хүний алдартай хэд хэдэн бүтээл бий. Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Улаанбаатар” зочид буудал, Улсын драмын эрдмийн театрын барилга юм.

Тэдгээр гурван барилга гурвуулаа неокласизмын үеийн Б.Чимэд архитекторын хамгийн оргил бүтээл. Он цагийн хувьд Байгалийн түүхийн музейг 1954 онд барьсан бол 1960 онд Улсын драмын эрдмийн театр, 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьсан түүхтэй.

-Музейн зураг төсөл нь барьсан барилгаас өөр байна. Судлаачдын зүгээс Чингис хаан музейн барилгыг неокласизм загвартай барих саналыг тавьж байв уу?

-Анх олон нийтэд үзүүлж байсан Чингис хаан музейн зураг төсөл сая баригдсаны дараа харахад өөр байсан. Зүгээр л дөрвөлжин хайрцаг шиг барилга барьчихсан. Монголд барилгын сайн зураг төсөл хийдэг компаниуд байгаа. Гайхамшигтай зураг төсөл хийлээ гэж бодоход барилгачид энийг хийж чадахгүй юм байна гэдгийг харлаа.

Барилгын салбарт ийм боловсон хүчин, хүний нөөц дутмаг, техник технологи, ур чадвар бидэнд хангалтгүй байгааг харж байна. Дараагийн том асуудал бол Чингис хааны музей баригдсанаараа хотын төвийн архитектурын ансамблийг алдагдуулж байна.

Бид цаашид Бага тойруу дахь неозкласизм загвартай барилгуудаа буулгаад, орчин үеийн барилга босгоод байх юм уу. Дээрээс нь нэмээд УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгах талаар ярьж эхэлсэн шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *