Улаанбаатар хотоос голомттой бүс нутаг руу зорчих иргэдийн анхааралд!!!

Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг УОК-ийн заавар зөвлөмжийн дагуу 2020 оны 12 сарын 01-ны өдрөөс эхлэн гаргахаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ голомттой бүс нутаг буюу Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Говьсүмбэр аймгийн иргэдийг энэ сарын 7-ноос эхлэн Улаанбаатар хотоос гаргахаар зохион байгуулсан.

Тэгвэл тус бүс нутгууд руу зорчих иргэд 119.мн сайтаар орон бүртгүүлж өөрт хамгийн ойр байрлах шинжилгээ өгөх байр болон цагаа товлоно. Товлосон цагтаа шинжилгээгээ өгөх ба хариу нь 6-8 цагийн дотор гарна. Уг хариу сөрөг гарсан тохиолдолд та орон нутагруу чөлөөтэй нэвтэрч болох юм.

119.мн сайтаар орон хот хооронд зорчих хүсэлт хэсэгт өөрийн бүх мэдээллээ үнэн зөв оруулах ба асуумжийг бөглөх юм. Голомттой бүс нутагруу явах иргэдийг ийнхүү бүртгэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *