Алдарт эхийн одон авсан ээж “КОВИД-19”-ийн улмаас дөрвөн хүүхдээ орхин бурхан болжээ.

Сүүлийн 20 хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн 16 мянган одон медаль гардуулжээ. Үүний 11 мянга нь “Алдарт Эхийн Одон” байсан. Шагнал хүртсэн 8700 нь одон медаль гардсаныхаа дараа цайллага хийсэн мэдээлэл байна. Тэндээс коронавирусын халдвар тарсан байж болзошгүй.

Харамсалтай нь алдарт эхийн одон авсан ээж ковидоор өнгөрч 4 хүүхэд нь өнчирч үлдсэн байна. Сүүлийн 2 жил “КОВИД-19”-ийн улмаас болж ямар нэгэн одон медаль гардуулаагүй бөгөөд удаан хүлээж эцэст нь хөл хорио тавигдах үед бөөнд нь гардуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *