Хасар Жагаа, Урнаа хоёрын охин шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.

Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ.

Тодруулбал өнөөдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгохоор урлагийн замаар явуулж байгаа” хэмээн ярьж байсан удаатай юм.

Ийнхүү алдарт аав, ээжийн авьяаслаг охин Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар тодорч амжилт, алдрын замаа эхлүүлэв.

Энэ дашрамд дуулгахад “Бидний театр” жүжгийн уралдааныг хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачалсан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж эхлэсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг уламжлал болгон Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай хамтран зохион байгуулжээ.

Энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргасан бөгөөд уралдааны Тэргүүн байранд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сурагчдын “Хайрлахын учир” жүжиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *