Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, наадам зэрэг арга хэмжээг “ЗОГСООЁ”. Санал нэг бол шэйр хийж давалгаалаарай.

Коронавирусын халдварын тохиолдол ихэсч өдөр ирэх бүр хүндэрч байна. Тодруулбал Өнөөдрийн байдлаар”Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,263 хүнээс ха.лдвар илэрлээ.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 78,347 болж байгаа. 2,263 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 1,650 нь Улаанбаатар хотод 613 нь орон нутагт бүртгэгдлээ.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна. Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Энэ хүнд үед олон нийтийн арга хэмжээг зогсоох төдийгүй Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Баяр наадмыг нэн даруй хойшлуулах хэрэгтэй. Саяхан со_нгууль гэж хөөрцөглөж явах хойгуур өдөр бүр 10 хүн алтан амиа энэ аймшигт өвчнөөр ал_даж хайртай гэр бүлийнхнээ оpxин одож байна.

Одоо харин нэн яаралтай арга хэмжээ авч халдварыг хумих нь зүйтэй юм. Монголчууд бидэнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх бий. Иргэн бүр ухамсартай байж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна!!!

Дахин дурдахад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Баяр наадмыг хойшлуулахыг уриалж давалгаалая! Та дэмжиж байвал Шэйр хийж түгээгээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *