Улсын наадмыг тэмдэглэхгүй ч, Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг тэмдэглэнэ. Бараг ийм л зүйл ярьчихлаа.

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарлаа. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зориулахаар болсон байна.

Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, xopиглох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай албан бус мэдээ гарсан юм.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Наадмыг зохион байгуулахад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. 10 тэрбум нь 100 жилийн ойг тэмдэглэх нийт мөнгө юм. Наадмыг цахимаар тэмдэглэх болсон тул 3.2 тэрбум төгрөгөөс хэмнэгдэнэ” гэв.

Мөн тэд Улсын баяр наадам, ардын хувьсгалын 100 жилийн баяр наадам нь тусдаа хоёр багц гэж хэлсэн бөгөөд улсын наадмыг тэмдэглэхгүй гэсэн юм. Улсын наадмыг тэмдэглэхгүй ч, Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг тэмдэглэж магадгүй хэмээх бодол олон иргэдэд төрж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгох нь төсөвт хэдий хэмжээний ачаалал өгөх эсэх талаар судалгааг хийж байгаа бөгөөд тун удахгүй шийдвэр гаргах юм байна. Асуудлыг судалж, УИХ-д танилцуулах бөгөөд шийдвэрийг УИХ-аас гаргах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *