Мөнгө дуудаж түрийвчээ түнтийлгэх “НУУЦ ДОМЫН АРГУУД”. Хадгалаад аваарай!!!

Хавирган саранд мөнгөө харуул Мөнгө өсгөхөд сарыг ашигладаг энэ зан үйлийг хийж гүйцэтгэхэд хэцүү юм байхгүй. Учир нь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасан дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий. Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.

Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл. Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал, алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ.

Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.

Байшин бариулж байгаа бол, Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу, өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талын буланд, ханан завсраа хэдэн зоосон мөнгө хийж шавардана.

Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ. Мөнгөөр тасарахгүй байх арга Энэ аргыг нэн эртнээс Англи, Шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй холбоотой гэж үздэг.

Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ. Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно. Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гарагт, тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23:20-24:10 цагийн хооронд зоосоо нүхэлнэ эсвэл бага зэрэг нугална.

Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *