С.Энхболд болон бусад сайд нарыг oгцpyyлах асуудал яригдаж эхэллээ.

Засгийн газрын зарим сайдыг солих асуудал хөндөгдөж эхэлж байна.

Тодруулах юм бол, Эрүүл мэндийн сайд С.Энхболд хамгийн түрүүнд огцpox сайд нарын дунд яригдаж байна. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа үед дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэж хэн хүнгүй шүүмжилж байгаа.

Иймээс ч ажлын хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажиллаж байна гэх үндэслэлээр огцpox сайд нарын жагсаалтад орж, өндөр түвшинд яригдаж байгаа талаар мэдээлэл байна.

ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Увс аймагт 99 настай өндөр настан “КОВИД-19” халдвараар өвчилж, эмнэлэгт эмчлэгдэн гэртээ гарсан байна. Иргэд хаана ч явсан амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Өнөөдөр халдвар авч байгаа ихэнх хүмүүс битүү орчинд халдвар авч байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13,673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 83,128 болж байна. Харин есөн хүн нac бapcан. Улаанбаатар хот 1750 хүн халдвар авсан бол хөдөө орон нутгийн 644 хүн халдвар авчээ.

Халдвар авсан бага насны хүүхдүүдийг насаар нь ангилбал:

0-4 насны хүүхэд 105,

5-9 насны хүүхэд 196

10-14 насны хүүхэд 177

15-17 насны хүүхэд 83 хүүхэд нийтдээ 600 орчим хүүхэд халдвар авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *