Дахин нэг удаа иргэн бүрт 300 мянган төгрөг өгч 14 хоног хатуу хөл хорих нь зөв үү? Тэгвэл уг шийдвэр…

ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ “КОВИД-19” цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав.

Халдварт өртсөн хүүхдүүдийг насны байдлаар авч үзвэл:

0-4 насны – 118

5-9 насны – 201

10-14 насны – 198

18-24 насны – 101 хүүхэд тус тус халдвар авсан байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн байдлаар манай улсад “КОВИД-19”-ийн нийт тохиолдол 80,733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57,822 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 11 хүн нac бapжээ.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт цар тахлын халдвартай нийт 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.

Орон нутагт гарсан халдварын тохиолдол. Үүнд:

Увс аймагт – 11

Орхон аймагт – 86

Хөвсгөл аймагт – 22

Завхан аймагт – 7

Булган аймагт – 17

Сэлэнгэ аймагт – 22

Ховд аймагт – 10

Сүхбаатар аймагт – 29

Архангай аймагт – 59

Дархан аймагт – 32

Төв аймагт – 65

Хэнтий – 55

Дорнод аймагт – 9

Баянхонгор аймагт – 96

Говь-Алтай аймагт – 45

Өвөрхангай аймагт – 65

Баян-Өлгий аймагт – 70

Говьсүмбэр аймагт – 12

Дундговь аймагт – 60 тохиолдол тус тус шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 11 хүн энд_сэнээр КОВИД-19-ийн шалтгаант нac бapaлт 380 болж байна. Нийт 797 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 57822 боллоо.

Өнөөдрийн байдлаар 9346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

Хөнгөн – 5826

Хүндэвтэр – 2542

Хүнд – 794

Маш хүнд – 184 хүн байна.

Оюу Толгой ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын 93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн. Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар төлсөн дээрх татварыг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн.

Үүний үр дүнд хөл хорионы улмаас иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт гурван сая 373 мянга 25 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгосон. Энэхүү дэмжлэгийг олгосноор инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд инфляц 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6 хувь (+- 2) байгаа юм.

Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд 2,850 төгрөг дээр тогтвортой байгаа” хэмээв.

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгохтой холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

Анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон билээ. Тухайн үед халдварын тархалд, нac бapaлт харьцангүй бага байсан бөгөөд тус хөл хорио нь маш их үр дүнтэй байсан.

Одоо нөхцөл байдал улам муудаж байна. Хүн амын 60-аас дээш хувь нь вакциндаа хамрагдсан ч 14 хоноогүй, хөл хөдөлгөөн их байгаагаас хамаарч халдвар авч байна.

Ийм үед сүүлийн удаа иргэд дээ дэмжлэг үзүүлэн 14 хоног хатуу хөл хорио тавьсан нь зөв хэмээн ард түмэн үзэж байна. Төрийн тэргүүд минь нэгийг тунгааж үзнэ биз ээ. Эцсийн удаа иргэдээ дэмжих хэрэгтэй хэмээн иргэд үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *