Иргэдийн буруутай үйлдлээс үүдэж халдварын тоо буурахгүй байна. 10 хүний 6 нь халдвартай байна.

АУ-ны доктор, Клиникийн профессор, Монгол улсын зөвлөх эмч А.Цогцэцэг: Улаанбаатар хотын хүн амын 10 хүний 6 нь ковидын халдвөр тараах эсвэл халдвар авах боломжтой болсон гэв. Энэ бол маш түгшүүртэй мэдээ. Ийм үед ЗГ, УОК, ЭМЯ юу хийх вэ гэдгээ дахин бодолцож цар тахлын үеийн стратегид өөрчилөлт хийх хэрэгтэй.

Харин яг энэ үед одоо ажиллаж байгаа эрдэмтдийнхээ багийг өргөтгөж тэдний дуу хоолойг сонсож өөрийн орны онцлогт тохирсон өвөрмөц менежмент маш яаралттай хийх нь зөв шийдэл байж мэднэ.

Бусад улс орны туршлагаас харж сайныг нь олж авч байгаа ч тэдний алдааг хэрхэвч давтаж болохгүй. Ковидоор өвчилсөн хүнд хөнгөн өвдөх, хүнд өвдөх нь зарчмын ялгаа маш бага. Учир нь хөнгөн үед нь эмчилж чадахгүй бол хүндрүү шууд шилжиж амь, насны эрсдэлд хүргэж байна.

Энэ нь уг өвчний онцлог. Нийт хүн амын дунд ковидын тархаагүй, тархалт 1%-д ч хүрээгүй байхад ТАНДАЛТ чухал. Харин одоо бол ЭМЧИЛГЭЭ чухал. Нэгэнт шинж тэмдэг нь илрээд бхад ПСР хийж оношоо батлана гэж үрэлгэн зардал гаргах, шинжилгээний хариу хүлээж хугацаа алдаж өвчнөө хүндрүүлэх шаардлагагүй.

Гэр бүлийн болон ойрын хавьталуудыг нь угтуулах эмчилгээнд шууд оруулах. Ингэсэн тохиолдолд өвдсөн ч эрсдэл багатай даван туулна.

Эцэст нь хэлэхэд таньд ханиадны шинж илрэхэд л шууд эхний өдрөө л амжиж ВИРУС-н эсрэг эмчилгээнд орох хэрэгтэй. Харин шинж тэмдэг илрээд 3 хоногоос дээш вирусийн эмийн эмчилгээ үр дүн нь эхний өдрүүдэд хэргэлсэн шиг үр дүнтэй байдаггүй.

Хүн ам ихтэй орнууд эхэн үедээ вирусийн эсрэг эмийг зөвлөхгүй байсан нь тэдний сул тал Витамин С, Д + халуун ус уугаад эрсдэлгүй эдгэрдэг өвчин хэрхэвч биш гэдгийг нотоллоо. Таны уулзсан хүн бүр халдвартай нэгэн болохыг үгүйсгэхгүй байнаа. Маскаа давхарлаад зүү. Хэнтэй ч шаардлагагүй бол бүү уулз. Шинж тэмдэг илэрвэл шууд өрхийн эмчдээ ханд. ПСР хэрэггүй шууд эмчилгээнд ор.

Коронавирусийн халдварын тоо мянга мянгаар нэмэгдэж байна. Хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээд байна.

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотой хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,700 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд +2300 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 70000 хол давж байна.

Эрүүл мэндийн Яамнаас “Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Үүнээс гадна үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ихэссээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй” байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлснээс хойш коронавирусийн халдварын тохиолдлууд эргээд эрчимтэй нэмэгдэх болсныг тоон үзүүлэлтүүд илтгэж байна.

Улаанбаатар хотод 1,000 даваад байсан халдварын шинэ тохиолдол тавдугаар сарын 3-наас 900-аас доош орж, тасралтгүй буурч байв. Гэтэл 460 хүртэл буюу 30 орчим хувь буураад байсан халдварын тохиолдол тавдугаар сарын 24-нд 500 давснаас хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр зургаадугаар сарын 3-нд эргээд 1,000 давлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *