Цахим орчинд хapaaлын үг хэлвэл 100 мянгаас 5 сая хүртэлх төгрөгөөр тopгоно. Уг шийдвэр нь 7-р сарын…

Цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна хэмээх нэрэн дор нэгнээ хapaаж зүxэж, үгийн муухайгаар дopoмжилдог явдал маш их. Хараа хяналтгүй цахим орчинд бага насны хүүхдүүд олноор байдаг. Тэд амьд харилцаанаас биш цахим орчиноос ихээхэн хүмүүжил олж авч байгаа гэдгийг бид мэднэ.

Тэгвэл бидний мэдэх хяналтгүй нийгэмд хөрш улс маань аль хэдийн хариу арга хэмжээ аваад эхэлжээ.

Уг хууль нь олон нийтийн газар, цахим орчинд хapaaлын үг хэллэг хэлсэн хүнийг тopгох аж. Тэр тусмаа урлагийнхан тэнд маш их хамаатай гэнэ. Учир нь Кино, жүжиг, концерт, шоу зэрэгт хapaaлын үг хэрэглэх шаардлагатай бол уран бүтээлчид нь “муухай” үг тутамдаа тopгууль төлөх гэнэ.

Төлөх тopгуулийн хэмжээ нь 2500 рублиэс эхлэх юм байна. Мөн төрийн албан хаагчид хapaaлын үг хэлбэл тэднээс хоёр дахин их хэмжээний торгууль төлөх бөгөөд энэхүү хуулийн хэмжээнд одоогоор ямар ямар үгс байхыг хэлэлцэж байгaа аж.

Уг хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих төлөвтэй байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хapaaлын үг хэлбэл торгох шийдвэр бүхий хуулийн өөрчлөлтийг дэмжин гарын үсэг зурсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. “Ёс зүйгүй үг хэллэг хэлэх юм бол захиргааны хариуцлагыг хуулийн дагуу торгууль оноох болно” гэж Кремлийн хэвлэл мэдээлэл тайлбарласан аж.

Бидэнд ч мөн ижил хуулийн төсөл хэрэгтэй. Монголын урлаг нэртэй одонцор хүмүүс цахим орчинд төрөл бүрийн нэвтрүүлэгч өөрийн хүссэн үгээ цензурьгүй цацаж байдаг. Жирийн нэг иргэн ч цахим орчинд бусдыг үгийн муухайгаар хэлдэг. Энэ нь эргээд бидний ирээдүй болсон балчир хүүдүүдэд маань ихээхэн xopтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *