АНУ: Бид Монгол улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түнш болсноороо бахархдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн coнгyyлийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 805,430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. “Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн ба Ерөнхийлөгч УИХ-аас товлон тогтоосон өдөр буюу энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө”.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгчийн coнгyyлийн үр дүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

“Монголын ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн coнгyyлиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна.

Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түнш болсноороо бахархдаг.

Бид энэхүү түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *