ҮАБЗ-ын хурлаас хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрийг он туустал олгоно гэдэг шийдвэр…

Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, зургаадугаар сарын 15-наас хойш вакцины үр дүн гарч долоодугаар сарын 1 гэхэд халдварын тархалт буурч эхэлнэ гэж тархвар судлаачид үзэж байна.

Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0,5 хувь нь халдварт өртсөн байна. Хөл хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Долоодугаар сарын эхээр бодит үр дүн гарна гэж эрдэмтдийн баг үзэж байгаа юм. Тийм учраас тайвшрах эрт байна. Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тавихгүй гэж мэдэгдсэн” гэв.

Мөн долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ шийднэ гэв.

“Долоодугаар сарын 1 хүртэл иргэд, өрх, ААН-д үзүүлж байсан ус, цахилгаан, дулаан, хог гээд дөрвөөс таван төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, ЗГ-аас 650 орчим төгрөгийн зардал гаргаж байсан. Энэ асуудлыг долоодугаар сарын 1-нд дуусгах эсвэл үргэлжлүүлэх эсэх асуудлыг ҮАБЗ шийднэ.

Ковидын нөхцөл байдал даамжирч хүндэрвэл үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд ажлын 100 дахь хоног дээрээ хэлсэн. Тэгэхээр төсвийн тодотгол орно. ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ.

Дулааны улиралд газар тариалан, барилга байгууламжийн бүхий л үйл ажиллагаа идэвхэждэг учраас хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Долоодугаар сараас шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах, жуулчин авах, бүтээн байгуулалтын зэрэг улирлын шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэх ажлууд хийгдсээр байна” гэлээ.

Шинэ Ерөнхийлөгч МАН-аас бүрдсэн ҮАБЗ хүүхдийн мөнгө болон цахилгааны төлбөрийг он дуустал олгоно гэдэг шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *